МЧБХ-ны ээлжит бус их хурал энэ сарын 19-нд болно
Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-нд болно. Тус хурлаар дараах асуудал хэлэлцэх юм.
Мэдээллийн алба

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал энэ сарын 19-нд болно. Тус хурлаар дараах асуудал хэлэлцэх юм.
Үүнд:
МЧБХ-ны дүрэм шинэчлэн батлах;
Удирдах зөвлөлийн гишүүдийн сонгууль;
Ерөнхийлөгчийн сонгууль.
Монголын Чөлөөт Бөхийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгчид нэр дэвшигчид дараах материалыг бүрдүүлнэ.
Сонгуульд нэр дэвших хүсэлт;
Анкет /4х6 хэмжээтэй цээж зураг хавсаргасан байх/;
Өөрийн намтар;
Иргэний үнэмлэхний хуулбар;
Мөрийн хөтөлбөр.
Нэр дэвшигчийн материал хүлээн авах хугацаа, газар:
МЧБХ-ны УЗ-ийн гишүүний болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших иргэний материалыг энэ сарын 11-ний 17:00 цаг хүртэл /ажлын өдрүүдэд/ Монголын чөлөөт бөхийн холбооны байранд хүлээн авах аж.


















