Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МЧБХ-ны ерөнхийлөгчөөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сонгогдов

Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлахаас гадна удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЧБХ-ны ерөнхийлөгчөөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сонгогдов
МЧБХ-ны ерөнхийлөгчөөр "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сонгогдов. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал Тусгаар тогтнолын ордонд болж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Хурлаар Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийг шинэчлэн батлахаас гадна удирдах зөвлөлийн гишүүдийн болон холбооны ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан юм.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга Пэлжээгийн Буяндэлгэрийг тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ.

Тэрбээр Азийн бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албыг мөн хашдаг ба Азийн бөхийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдсон анхны Монгол эмэгтэй юм.

Тус зөвлөлд Монгол, БНСУ, Япон, Киргиз, Казахстан, Йемен зэрэг 7 орны төлөөлөгч багтдаг билээ.

Хуваалцах