Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар сонгогдлоо

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр болон бусад удирдах гишүүний санаачилгаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар сонгогдлоо
МЧБХ-ны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал болж, Улаанбаатар хот 21 аймгийн нийт 60 гаруй багш, дасгалжуулагч чууллаа. Тэд цар тахлын нөхцөл байдал тулгарсан цаг хугацаанд улсын аварга шалгаруулах тэмцээн болоод тив, дэлхийн тэмцээнд хэрхэн өрсөлдөх, жингийн өрсөлдөөн хийгээд сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, нэгдэж чадсан байна.

Хурлын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр болон бусад удирдах гишүүний санаачилгаар Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томиллоо. Тив дэлхийд алдраа цуурайтуулж, шигшээ багийг ахалж явсан түүнд олимпын жил итгэл хариуцлага хүлээлгэснээр шигшээ багийн дасгалжуулалтын чанарыг сайжруулж байгаа нь энэ аж. Мөн О.Пүрэвбаатарын тогтмол цалин болон гадагшаа явах тэмцээн уралдааны бүх зардлыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх болон чөлөөт бөхийн холбооны зүгээс 100 хувь санхүүжүүлж ажиллуулахаар болжээ.

Хуваалцах