Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээлэгч…

Экосистемийн идэш тэжээлийн гинжин хэлхээ тасрахгүй, тогтвортой байхад гол үүрэг гүйцэтгэдэг амьтны нэгд мэлхий дээгүүрт бичигддэг.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээлэгч…
Мэдээлэгч…. Зураг: МҮОНРТ

Экосистемийн идэш тэжээлийн гинжин хэлхээ тасрахгүй, тогтвортой байхад гол үүрэг гүйцэтгэдэг амьтны нэгд мэлхий дээгүүрт бичигддэг.

Судлаачдын тогтоосноор 6000 гаруй зүйлийн мэлхий дэлхийд бүртгэгджээ. Тэдний үр зулзага нь шанаган хорхойнууд гол горхи, нуур цөөрмийн цэвэрлэж, тэнцвэрт байдлыг нь хангахад чухал үүрэ гүйцэтгэдэг. Харамсалтай нь, уур амьсгалын өөрчлөлтөд хоёр нутагтнууд хамгийн их өртдөг амьтны нэг. Судалгаагаар 1980 оноос хойш 200 гаруй зүйлийн мэлхий устаж үгүй болжээ. Гэхдээ тэд байгальд хамгийн нөлөөтэй, хамгийн өргөн тархацтай хоёр нутагтны нэг хэвээр байгаа.

Мэлхий хортон шавж, ялаа, шумуулын тоо толгойг багасгадаг амьтны нэг. Онцгой мэдрэмжтэй, бас нялцгай биетэй учир байгалийн гамшигт үзэгдэл зэрэг гэнэтийн аюулыг түрүүлж мэдрэн бусдадаа мэдээллэдэг хамгаалагчид гэж болно. Харин хүн төрөлхтөн байгальд харьцангуй элбэг, орчны өөрчлөлтөд мэдрэг онцлогыг нь ашиглаж олон төрлийн туршилт хийсээр ирсэн. Ялангуяа тасарч, гэмтсэн мөчөө гаднын нөлөөгүйгээр эдгээдэг чадварыг нь. Зарим тохиолдолд бүр буцааж ургуулдаг чадварыг нь нарийвчлан судлах анагаах ухааны судалгаа явагдсаар байгаа аж.

Хэдийгээр харьцангуй элбэг амьтны нэг ч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ховор, нэн ховор зүйлийн мэлхий тоо толгой улам бүр цөөрсөөр байна.

Хуваалцах