Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг болно
Эрчим сүлжээ ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах, ашиглалтын засвар үйлчилгээ үзүүлдэг хэрэглэгчдэдээ зориулан “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” болон
Мэдээллийн алба

Эрчим сүлжээ ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах, ашиглалтын засвар үйлчилгээ үзүүлдэг хэрэглэгчдэдээ зориулан “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” болон “Хэрэглэгчдэдээ талархах өдөр” арга хэмжээг Улаанбаатар хот болон Cэлэнгэ аймаг, Мандал сумын Зүүнхараа салбарт зохион байгуулах гэж байна.
Эрхэм хэрэглэгчид та бүхэндээ цахилгаан эрчим хүчний хэрэглээ, хэмнэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө хүргэхээс гадна аж ахуй нэгж байгууллага, айл өрхийн хэрэглэгчдэдээ чиглэл бүрээр хамтран ажиллах боломжуудыг танилцуулах ба та бүхний санал бодлыг сонсох, хамтын ажиллагааг илүү сайжруулах зорилготой юм. Тус ажлын хүрээнд харилцагч нартаа зориулан “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг”-ийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Эрчим Хүчний Зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвийн төлөөлөгчид болон Эрчим Сүлжээ ХХК-ийн захирал, менежерүүд Эрчим хүчний салбарын хэмнэлтийн бодлого, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлт, эрчим хүчний системд үүссэн гэмтэл саатлын үеийн хүчдэлийн хэлбэлзэл, цахилгаан эрчим хүчний хэрэглээ, хэмнэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө, боломжийн талаар та бүхэнд мэдээлэл өгч асуултад хариулах болно.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО



















