Мэдээлэл технологийн зуны төрөлжсөн сургалт явуулж байна
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Мэдээлэл технологийн олон нийтийн агентлагтай хамтран багш нарын дунд Мэдээлэл технологийн зуны төрөлжсөн сургалт явуулж байна.
Мэдээллийн алба

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Мэдээлэл технологийн олон нийтийн агентлагтай хамтран багш нарын дунд Мэдээлэл технологийн зуны төрөлжсөн сургалт явуулж байна. Компьютерын өргөн хэрэглээний программуудыг хичээл сургалтад хэрхэн ашиглах талаар гадны мэргэжилтнүүд туршлагаа хуваалцаж байгаа тус сургалт нь үнэ төлбөргүй юм. Багш нарын хувьд хичээлийн хэрэглэгдэхүүнээ нэмэх, шинэлэг, сонирхолтой байдлаар хичээлээ заах, мэргэжлээ дээшлүүлэх боломж олгож байна гэж Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын сургалтын албаны дарга н.Зохихсүрэн хэллээ.


















