Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мэдээлэл зүйн өрөө”-г шинээр тохижууллаа

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мэдээлэл зүйн өрөө”-г шинээр тохижууллаа
“Мэдээлэл зүйн өрөө”-г шинээр тохижууллаа. Зураг: МҮОНРТ

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги нь алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ.

Энэ хүрээнд тайлан мэдээ гаргах, төлөвлөх, албаны холбогдолтой мэдээ, мэдээлэл, хууль дүрэм, журмыг цаг алдалгүй хүлээн авах “Мэдээлэл зүйн өрөө”-г шинээр тохижуулсан бол саун душийг мөн ашиглалтад оруулаад байна.

Бүтээн байгуулалтын ажлыг алба хаагчид өөрсдийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хийсэн юм гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах