Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээллээр хангах тухай

2013 оны 12 сарын 09 дугаарА/1082 Улаанбаатар хот Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.6, Иргэдээс төрийн байгууллага, албан туш

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээллээр хангах тухай
Мэдээллээр хангах тухай. Зураг: МҮОНРТ

2013 оны 12 сарын 09 дугаарА/1082 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.6, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлийг ашиглан төрийн үйлчилгээний мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой “Smart UB” гар утасны програм хангамжийн цаашдын хөгжүүлэлт болон байнгын үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газар /Б.Бат-Өлзий/-т даалгасугай.

2.“Smart UB” гар утасны програм хангамжийн Авто зам, хаяг байршил, нийтийн тээвэр контентыг мэдээ мэдээллээр хангаж, шинэчлэлтийг тухай бүрт нь хийж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Нийтийн тээврийн газар /Ч.Энхбат/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Иргэдийн “Smart UB” гар утасны програм хангамжийн Өргөдөл, санал хүсэлт контентыг ашиглаж явуулсан өргөдөл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийг холбогдох байгууллагаар нь шийдвэрлүүлж, иргэдэд хариуг түргэн шуурхай хүргэж байхыг нийслэлийн Иргэдийг хүлээн авах төв /О.Мөнх-Оргил/-д үүрэг болгосугай.

4. “Smart UB” гар утасны програм хангамжийн мэдээллийн шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.




НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТЫН АСУУДАЛ
ХАРИУЦСАН ОРЛОГЧ С.ОЧИРБАТ

Түлхүүр үг:мэдээллээр хангах тухай
Хуваалцах