Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээллийн ил тод байдлын асуудлаар санал солилцлоо

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ 2012 оны 6 дугаар сард батлан, 2012 оны 12 дугаар сараас бүрэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс иргэдийн мэдээлэлтэй байх, мэдэх эрхийн зөрчил бүхий гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн зох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээллийн ил тод байдлын асуудлаар санал солилцлоо
Мэдээллийн ил тод байдлын асуудлаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ 2012 оны 6 дугаар сард батлан, 2012 оны 12 дугаар сараас бүрэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс иргэдийн мэдээлэлтэй байх, мэдэх эрхийн зөрчил бүхий гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн билээ.

Тус хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ авч чадаагүй тохиолдолд ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй байгаа.

Тэгвэл энэ асуудлаар Канадад төвтэй Хууль ба Ардчилал төвийн хуулийн ажилтан, ноён Майкл Караниколасыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2013 оны 11 дүгээр сарын 01-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс дахь иргэдийн мэдэх эрх, мэдээллийн ил тод байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийн мэдэх эрхийн зөрчлийг илрүүлэх, энэ чиглэлээр өргөдөл, гомдол шийдвэрлэх боловсон хүчнийг чадавхжуулах, олон нийтэд хандсан сургалт, сурталчилгааг цогц байдлаар зохион байгуулахад хамтарч ажиллаж боломжтойг талууд харилцан илэрхийлэв.

Дашрамд сонирхуулахад тус байгууллагаас хийсэн судалгаагаар Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталсан дэлхийн 95 орон байдгаас 52 дахь улс нь манай улс юм байна

Хуваалцах