Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээллийн хэрэгслүүд цахимжиж байна

Хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл- Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 17 жил тогтмол хийж олон нийтэд танилцуулж байгаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээллийн хэрэгслүүд цахимжиж байна
Мэдээллийн хэрэгслүүд цахимжиж байна. Зураг: МҮОНРТ

Хэвлэлийн хүрээлэнгээс “Монголын хэвлэл мэдээлэл- Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 17 жил тогтмол хийж олон нийтэд танилцуулж байгаа. Нэг үгээр 1999 оноос хойших хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулж, чиг хандлагыг нь тодорхойлж ирсэн. Энэ жилийн судалгаагаар манай улсад 387 хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сонин, сэтгүүл, телевиз, радио үйл ажиллагаа явуулж байна. Харин сайтын тухайд тоо нь сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч 100 орчимд хүрсэн гэдгийг судалгааны багийн ахлагч н.Ганчимэг хэллээ.

Нийт 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4400 орчим боловсон хүчин ажилладгаас тал хувь нь сэтгүүлч, редактор байгаа юм. Мөн энэ салбарын нийт ажилчдын 53 хувь нь телевизийн салбарт ажиллаж байгаа гэх судалгаа байна. Энэ удаагийн судалгаагаар ажиглагдсан нэг зүйл бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо цөөрч, мэдээллийн хэрэгслүүд илүү цахимжих хандлагатай болж байгааг судлаачид онцоллоо.

Хуваалцах