Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулна

Монгол инженерүүдийн ур чадварыг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэх зорилгоор авагддаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулах ажил энэ өдрүүдэд хангагдаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулна
“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол инженерүүдийн ур чадварыг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэх зорилгоор авагддаг “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг зохион байгуулах ажил энэ өдрүүдэд хангагдаж байна. Тодруулбал, мэдээлэл технологийн үндэсний парк, Япон улсын мэдээллийн технолгийг дэмжих агентлагтай хамтран семинар зохион байгуулж, тус шалгалтыг өгхөөр бэлтгэж буй хүмүүсийг хамрууллаа. Энэ намрын “мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг товложээ.

“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг өгснөөр тухайн оюутны, тухайн мэргэжилтний ур чадвар нэмэгдэнэ. Азийн 12 оронд зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт гэдэг утгаараа өндөр оноо авч чадвал тухайн орнуудад мэргэжилээрээ ажиллах боломж нээгддэг байна. Олон улсад хүлээн зөвшрөөгдсөн энэ шалгалтыг мэдээллийн технологийг судалдаг, энэ чиглэлээр мэргэжил эзэмшээд ажиллаж байгаа хүмүүсээс гадна сонирховол энгийн иргэд ч өгөх боломжтой. Манай улсын хувьд 2006 оноос хойш авч эхэлсэн шалгалтыг жилд дундажаар 100 гаруй залуус өгдөг юм байна. Тэднээс хамгийн өндөр оноос авсаныг нь Япон улсад үнэ төлбөргүй сургалтанд хамруулж, дэлхийд нэртэй том корпорацуудын үйл ажиллагаатай танилцах боломж олгодог байна.

Нэмж мэдээлэхэд, Мэдээлэл технологийн инженерүүдийн намрын шалгалт дугаар сарын 25-нд товлогдсон. Шалгалтыг зөвхөн Улаанбаатарт бус зүүн бүсийн аймгуудад ч авах юм.

Хуваалцах