Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо

Мэдээллийн технологийн олон улсын томоохон үзэсгэлэн болох Себит Ханноверт нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь компьютерын технологийн салбарт ажилладаг компаниуд, мэргэжилтнүүдийн харилцан туршлага солилцох томоохон талбарын нэг юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо
Мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн технологийн олон улсын томоохон үзэсгэлэн болох "Себит-217" Ханноверт нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь компьютерын технологийн салбарт ажилладаг компаниуд, мэргэжилтнүүдийн харилцан туршлага солилцох томоохон талбарын нэг юм.

Энэ удаагийн үзэсгэлэн тоонд технологид бүх нийтээр нь шилжүүлэх асуудлыг онцолж байна. Мөн роботжуулалт, хиймэл оюун ухаан, нисэгчгүй нисэх төхөөрөмжийн хөгжил, жолоодлогын автомат систем зэрэг нь гол сэдэв нь болж байна. Германы канцлер Ангела Меркель энэ үзэсгэлэнг нээж үг хэлсэн. Тэрээр энд тоон технологид шилжих нь орчин үеийн эдийн засгийг хүчирхэг болгоход хүчтэй нөлөөлөхийг онцлоод Европт энэ үйл явц хэт удаашралтай байгааг ч шүүмжилсэн.

"Себит 2017"-ын түнш орноор энэ жил Япон улс сонгогдсон. Тиймээс нээлтийн арга хэмжээнд нь Японы Ерөнхий сайд Абэ Шинзо оролцож үг хэлсэн. Тэрээр энд хэлсэн үгэндээ Япон, Европын Холбооны чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гэрээг нэн даруй батлахын төлөө байгаагаа илэрхийлсэн. Мөн хамтын ажиллагаа бол шинэ үнэт зүйлсийг бий болгодог. Мөн шинэ эрины эхлэл юм гэдгийг онцлон мэдэгдсэн юм. Таван өдөр үргэлжлэх энэ үзэсгэлэн худалдаанд нийтдээ 70 гаруй орны 3000 компани оролцож байна. Харин үзэж сонирхох хүний тоо 200 мянгад хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Хуваалцах