Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээллийн технологийн сургуулийн онлайн хичээл эхэлнэ

МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль өөрийн зохион байгуулдаг нийтэд нээлттэй онлайн хичээлээ (Massive Open Online Course)-д ахлах ангийн сурагчдад заахаар болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээллийн технологийн сургуулийн онлайн хичээл эхэлнэ
Мэдээллийн технологийн сургуулийн онлайн хичээл эхэлнэ. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль өөрийн зохион байгуулдаг нийтэд нээлттэй онлайн хичээлээ (Massive Open Online Course)-д ахлах ангийн сурагчдад заахаар болжээ.

Сургалтад “Сант” бүрэн дунд сургууль, “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль, “Байгаль Эх лицей” ахлах сургууль болон хөдөө орон нутгаас Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн сурагчид хамрагдах аж.

Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид Массачусетсын технологийн дээд сургууль (MIT) болон Харвардын их сургууль (Harvard University)-ийн хамтран эхлүүлсэн edх (www.edx. org) системийг онлайн хэлбэрээр судална.

Мөн МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн кредит оноо цуглуулах боломж бүрдэж байгаа аж.

Хуваалцах