"Мэдээллийн технологийн төв" байгуулна
Хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэг нарийн мэргэжилд сургах "Мэдээллийн технологийн төв" байгуулна.
Мэдээллийн алба

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэг нарийн мэргэжилд сургах "Мэдээллийн технологийн төв" байгуулна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон улсын мэдээллийн технологийн манлайлагчдын хурал /ICT Leadership Forum/-2021 БНСУ-д зохион байгуулагдлаа.
Тус форум Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цахимаар оролцсон бөгөөд тэрбээр “Цахим Үндэстэн” болох чиглэлд ойрын дөрвөн жилд хэрэгжүүлэхээр зорьж буй стратегийн зургаан зорилтыг танилцуулсан юм.
Цахим үндэстэн болох зорилтын хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах, залуучуудад хиймэл оюун ухаан, блокчейн гэх мэт орчин үеийн технологитой харилцах ур чадварыг суулгахад “Мэдээллийн технологийн төв” байгуулах зайлшгүй шаардлагатай юм.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар БНСУ-ын Үндэсний мэдээллийн технологийн агентлагтай “Мэдээллийн технологийн төв” байгуулах санамж бичгийг цахимаар байгууллаа.


Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар


















