Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдээллийн технологийн үндэсний паркаас уралдаан зарлалаа

Мэдээллийн технологийн үндэсний паркаас инкубаторын орчинг тохижуулах зорилгоор мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, монголын програм хангамжийн салбарын ирээдүй, инкубац, МТ-ийн инновацийг дүрсэлсэн уран зургийн уралдаан зарлалаа. Уралдааны бүтээлийг “Мэдээллийн технологийн ертөнц

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэдээллийн технологийн үндэсний паркаас уралдаан зарлалаа
Мэдээллийн технологийн үндэсний паркаас уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Мэдээллийн технологийн үндэсний паркаас инкубаторын орчинг тохижуулах зорилгоор мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, монголын программ хангамжийн салбарын ирээдүй, инкубац, МТ-ийн инновацийг дүрсэлсэн уран зургийн уралдаан зарлалаа. Уралдааны бүтээлийг “Мэдээллийн технологийн ертөнц, хөгжлийн ирээдүй” сэдвийн хүрээнд авах бөгөөд мэдээллийн технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг зөгнөсөн сэдвээр буюу хиймэл оюун ухаан, I-Robot гэх мэт зүйлсийг оруулж, монгол хүний амьдралын бүхий л хүрээнд мэдээллийн технологийн ололт амжилт хэрхэн тусч байгааг илэрхийлсэн байх ёстой юм байна.

Уралдааны гол зорилго нь уран зураг сонирхогч хүүхэд залуусын авъяасыг нээн илрүүлж, уран зургаар дамжуулан мэдээллийн технологийг сурталчлахын зэрэгцээ энэ салбарын ололт амжилт, хөгжлийн чиг хандлагыг нь уран сэтгэмжит дүрслэлээр илэрхийлэхийг хүссэн байна. Тиймээс оюутан залуус, зураач, чөлөөт уран бүтээлчид гээд бүхий л хүмүүсийн дунд зарлаж байгаа аж.

Уралдаанд оролцох уран зургуудыг 2014 оны 1 сарын 2-7-ны өдрүүдэд хүлээн авч, 8-нд шилдгийг шалгаруулах юм байна.

Хуваалцах