Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэдэгдэл

“EAGLE” телевизийн Эрэн сурвалжлага нэвтрүүлэг 2014 оны 1-р сарын 24-26 ны өдрүүдэд хоёр сувгаар дараалан нийтдээ 8-н удаа давтан ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, түүнтэй хамт Иргэний нисэхийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг хамруулан үнэнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
Мэдэгдэл
Мэдэгдэл. Зураг: МҮОНРТ

“EAGLE” телевизийн Эрэн сурвалжлага нэвтрүүлэг 2014 оны 1-р сарын 24-26 ны өдрүүдэд хоёр сувгаар дараалан нийтдээ 8-н удаа давтан ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх, түүнтэй хамт Иргэний нисэхийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийг хамруулан үнэнд үл нийцэх, батлагдаж нотлогдоогүй, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж үндэслэлгүй нь тогтоогдон хэрэгсэхгүй болсон баримт материалд тулгуурлан олон нийтийг төөрөгдүүлэн бусдын нэр төрд харшлаад зогсохгүй “онц ноцтой гэмт хэрэгт” гүтгэн гүжирдэж нийтэд цацаж буй нь үндсэн хуулиар олгогдсон хүний эрхэд хэрцгийгээр халдан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд авч үзэхээр гэмт хэргийн шинжийг агуулсан нэвтрүүлгийг олон дахин давталттайгаар цацсан явдалд туйлын харамсаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

2006 оноос хойш ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийн хийж бүтээсэн бүхнийг нь мушгин гуйвуулж, атгаг санаа, өс хонзон өвөрлөгсөд, албан тушаалын хэнээтэн ухамсар, ёс суртахууны доголдолтой гэхээр хүмүүсийн явуулгаар элдэв гүжир гүтгэлгийн агуулгатай зүйлээр үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь ноцтойгоор халдаж ирсэн ч тухай бүрт нь хариулт өгч, хууль хяналтын байгууллагаар шалгагдан шударгаар шийдүүлж байсан ч шинэчлэлийн Засгийн газар ажлыг нь “улс төрийн” гэх шалтгаанаар өргөдлийг нь бичүүлж авснаас хойш зай гавсаргүй довтлон дайрч хүмүүнлэг ардчилсан төртэй улс, нийгэмд байж болшгүйгээр хэлмэгдүүлэн дайрах болсон бөгөөд, өөр ажилд шилжүүлсэн нэртэй ч, өгсөн ажлаас нь “орон тооны цомхотгол” нэрээр халж ажилгүй байлгаж, үйлдээгүй хэргийнх нь төлөө, эрүүдэн шүүж, сэтгэл санаагаар тарчлаан зовоож буйг төрийн өндөрлөгүүд ч анхааралдаа авах цаг болсон гэж бид үзэж байна.

С.Батмөнх нь улсад 43-н жил ажиллахдаа, нисэх онгоцны жирийн засварчин, нисгэгчээс инженер нисгэгч, Иргэний нисэхийн салбарын дарга хүртэл дэвшин, мэргэжлийнхээ чиглэлээр эрдмийн цол, техникийн ухааны доктор “Ph.D” зэрэгт хүрч ажиллахдаа шударга хөдөлмөрөө улс орон, Иргэний нисэхийн салбарын хөгжлийн төлөө зориулж идэвхи зүтгэл гарган, үр дүнтэй сайн ажиллаж ирснийг бид мэднэ.

С.Батмөнхын хөдөлмөр зүтгэлийг энэхүү мэдэгдэлд багтааж сонордуулна гэдэг дэндүү багадах авч, сүүлийн 6-н жилд хэрхэн ажилласныг нь товчлон дурьдахад: Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцын заалтыг хэлбэрэлтгүй мөрдөн, Хуулийг дээдлэж, Нислэгийн аюулгүй ажиллагаа ба Нисэхийн аюлгүй байдлыг найдвартай ханган ажиллаж, боловсон хүчнийг бэлтгэх, сургах дадлагажуулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжиж буй өнөө цагт Иргэний нисэхийг эрсдэл багатай байлгах, өрсөлдөх чадварыг сайжруулах, бүх үйл ажиллагааг Олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, Гадаад харилцааг өргөжүүлэх, ард олонд шуурхай чанартай үйлчилгээг хүргэх, ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зэрэг ажлуудад онцгой анхаарч бүхий л эрдэм чадлаа дайчлан ажилласны үр дүнд аюулгүй ажиллагааг найдвартай хангаж, Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагаас явуулсан иж бүрэн хоёр шалгалтанд амжилттай шалгагдан Монголын Иргэний нисэхийн байгууллагыг дэлхийд 15-д, Ази тивд 5-р байранд шалгарч чадсан юм. Мөн 200 орчим боловсон хүчнийг шинээр, 500 орчим мэргэжилтнийг мэргэжлийн сургалтад ОХУ, Украин, АНУ, Канад, Англи, Франц, БНСУ, Япон, БНХАУ, Тайланд, Сингапур, Малайз, улсуудад шинээр бэлтгэх буюу мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан боловсон хүчний чадавхийг дээшлүүлж, Иргэний нисэхийн техник технологийг шинэчилсэнээр Нислэгийн удирдлагыг харж удирдах нөхцлийг буй болгож, орон нутгийн Нисэх буудлуудыг шинэчлэн сайжруулж, Хөшгийн хөндийд шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлсэн юм. Тэрээр Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулж, Агаарын тээвэрт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг төрийн бодлогыг салбарын хэмжээнд хэрэгжүүлж гүйцэтгэсний дээр байгууллагын эдийн засгийн чадавхи сайжирч жил бүр цэвэр ашгаа тогтмол нэмэгдүүлж, орлогыг 2006 онд 58 тэрбум байсан бол, 2012 онд 123-н тэрбум болтол өсгөж чадсан болно.

Бодит үнэн ийм байхад улс төрийн үүссэн нөхцлийг далимдуулан ИНЕГ-т шургалж амжсан явуургүй хүмүүст үйлчилж, гүжир гүтгэлгийг зохион байгуулалттайгаар дахин давтан явуулж байгаа “EАGLE” телевизын Эрэн сурвалжлах албаны удирдлага, сурвалжлагч, ажилтнуудад дахин харамсаж буйгаа илэрхийлж, энэхүү болчимгүй үйл ажиллагаандаа дүгнэлт хийж нэн даруй биднээс уучлалт гуйж, үнэнд нийцэх залруулга хийгээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахаас гадна шударга үнэний төлөө шийдвэртэй тэмцэл явуулахаа мэдэгдэж байна.


ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГААС
ХУУЛЬ БУСААР ХАЛАГДСАН АЖИЛЧДЫН
ЭРХ АШИГ ХАМГААЛАХ
ХОЛБОО

Хуваалцах