Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

"Мэдлэгийн амт" асуулт хариултын шууд нэвтрүүлэг анхны дугаараа цацна

МҮОНТ "Мэдлэгийн амт" шууд нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг өнөөдөр оройноос эхлэн цацаж эхлэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мэдлэгийн амт" асуулт хариултын шууд нэвтрүүлэг анхны дугаараа цацна
"Мэдлэгийн амт" асуулт хариултын шууд нэвтрүүлэг анхны дугаараа цацна. Зураг: МҮОНРТ

МҮОНТ "Мэдлэгийн амт" шууд нэвтрүүлгийнхээ анхны дугаарыг өнөөдөр оройноос эхлэн цацаж эхлэх гэж байна. Тодруулбал, энэхүү нэвтрүүлгийг 21:05 цагт хүлээн авч үзэх боломжтой бөгөөд 328131, 70158467 дугаарын шууд утсанд холбогдож, түүхийн чиглэлийн асуултад хариулах боломжтой аж. Нэвтрүүлгийн асуултыг түүхч Д.Өлзийбаатарын "Монголчууд Цахим түүх" I цомгоос тавих бөгөөд асуултад үнэн зөв хариулсан оролцогч 20000₮, 30000₮, 50000₮ хожих боломжтой юм.

Хуваалцах