Мэдрэлийн мэс заслын алба байгуулагдаад 50 жил болж байна
Энэ хугацаанд мэдрэлийн мэс заслын эмчилгээ үйлчилгээ олон улсын түвшинд ойртож чадсан байна.
Мэдээллийн алба

Манай улсад мэдрэлийн мэс заслын алба байгуулагдаад 50 жил болж байгаа юм. Энэ хугацаанд мэдрэлийн мэс заслын эмчилгээ үйлчилгээ олон улсын түвшинд ойртож чадсан байна. Тухайлбал, “Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг”-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийнхан өдөртөө 4-6 хагалгаа хийдэг.
Үүний дийлэнх нь өмнө нь гадны улс оронд хийдэг байсан нарийн хагалгаанууд. Түүнчлэн зөвхөн нийслэл төдийгүй орон нутагт энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүд мэргэшиж байгааг “Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг”-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг хэллээ.


















