Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Медведев: Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд Монголын Ерөнхий сайдад эрүүл энхийг болон шинэ шинэ амжилт олохыг, харин Монголын ард түмэнд энх мэнд, элбэг дэлбэг байж, хөгжин цэцэглэхийг хүсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Медведев: Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв
Медведев: Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв. Зураг: МҮОНРТ

МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд Монголын Ерөнхий сайдад эрүүл энхийг болон шинэ шинэ амжилт олохыг, харин Монголын ард түмэнд энх мэнд, элбэг дэлбэг байж, хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөв.

Мөн түүнчлэн Орос, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлсэн нь хоёр улсын эрх ашигт нийцэж буйг тэмдэглэсэн байна.

"Орос, Монголыг найрамдал, найрсаг хөршийн харилцаа уламжлал ёсоор холбодог. Хоёр тал хамтын ажиллагаагаа худалдаа-эдийн засгийн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан-техник, хүмүүнлэгийн салбарт цаашид өргөжүүлж, төлөвлөсөн хамтарсан төслүүдээ шат дараатайгаар хэрэгжүүлэх нь манай хоёр орны ард түмний үндсэн эрх ашигт нийцнэ" гэж баярын мэндчилгээндээ дурджээ.

Хуваалцах