Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо

Эдгээр төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Нийслэл хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ.

Эдгээр төсөлд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн удирдлага, Монголын барилгын үндэсний ассоциаци болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.

Энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Мега төслүүдэд дотоодын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулна. Мөн дотоодын компаниудтай хамтарч залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх, соён гэгээрүүлэх компанит ажил зохион байгуулна” гэлээ.

Уулзалтаар мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудыг дэмжиж, хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар болсон юм.

Хуваалцах