Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

"Мэги" хар салхины улмаас 250 хүн гэмтэж, бэртжээ

Тайванийн нутгаар "Мэги" хар салхи дайрч, улмаар дөрвөн хүн амь насаа алдаж, 250 гаруй хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн 2.9 сая хүний орон гэр гэрэл цахилгаангүй болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мэги" хар салхины улмаас 250 хүн гэмтэж, бэртжээ
"Мэги" хар салхины улмаас 250 хүн гэмтэж, бэртжээ. Зураг: МҮОНРТ

Тайванийн нутгаар "Мэги" хар салхи дайрч, улмаар дөрвөн хүн амь насаа алдаж, 250 гаруй хүн гэмтэж бэртжээ. Түүнчлэн 2.9 сая хүний орон гэр гэрэл цахилгаангүй болжээ. Тайванийн цаг уурын мэргэжилтнүүд "Мэги" хар салхи арлыг бүхэлд нь хамарсан тухай мэдээлж байна.

Тайпэй хотын хойд хэсгээр хар салхины улмаас мод булгарч, авто замууд хаагджээ. Мөн арлын өмнөд хэсэгт хүчтэй салхи, аадар борооны улмаас авто замын томоохон осол болж, нэг хүн амь насаа алджээ. Даваа гарагаас хойш Тайванийн зүүн хойд уулархаг бүс нутгаар усархаг бороо үргэлжлэн орж байгаагаас газрын хөрсний гулгалт үүсэж эхэлжээ. Иймд Тайванийн Цаг уурын хүрээлэнгээс ард иргэдээ газрын хөрсний гулгалтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Одоогоор 35 мянга гаруй цэргийг гамшгийн болзошгүй эрсдэлд бэлэн байлгаж байна. Өчигдөр Тайпэй хотын нисэх буудал олон тооны нислэгийг цуцалсан юм. Мөн өдөр Тайпэй болон бусад хот хоорондын өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээг түр хугацаагаар зогсоожээ. Мөн Хятадын өмнөд болон зүүн эргийн Гуандунг, Фужин зэрэг муж "Мэги" хар салхи ойртож байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн байна. Мужуудын зарим сургуулиудын хичээлийг түр хугацаагаар зогсоож, хотын иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх зэрэг олон талын бэлтгэл ажлыг өрнүүлж байна.

Хуваалцах