Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МЭХ хүний эрхийн сургагч багш бэлтгэж байна

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо цар тахлын онцгой нөхцөлд үүсч буй хүний эрхийн бүхий л зөрчлүүд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МЭХ хүний эрхийн сургагч багш бэлтгэж байна
МЭХ хүний эрхийн сургагч багш бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо цар тахлын онцгой нөхцөлд үүсч буй хүний эрхийн бүхий л зөрчлүүд /эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн болоод бусад төрлийн хүчирхийлэл/, тэр дундаа алслагдмал аймаг, сумдад амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй иргэдийг хамгаалахаар МЭХ-ны аймаг, сум дахь салбарын дарга, тэргүүлэгч, эмэгтэйчүүдэд хүний эрхийн мэдлэг олгох "Эмэгтэйчүүд хүний эрхийн боловсролын төлөө" онлайн сургалтыг явуулж байна.

ХЭҮК-той хамтарсан тус сургалтад энэ сарын 14-16-ны хооронд МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбарын төлөөлөгчид амжилттай хамрагдаж, “Хүний эрх, эрх чөлөөний баталгаа ба Үндсэн хууль”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл”, “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын Конвенц”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”, “Оролцооны эрх”, “Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал” сэдвийн хүрээнд мэдлэг эзэмшлээ. Дээрх сургалт үргэлжлэн Хэнтий, Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдэд тус бүр 3 өдөр явагдана.

Ийнхүү эмэгтэйчүүд хүний эрхийн чиглэлээр олон талын мэдлэг, боловсролтой болсноор өөрсдийн болоод бусдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрх нь зөрчигдсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд туслах боломжтой юм.
Энэ сарын 10-нд буюу хүний эрхийн өдрөөр нөхөртөө хутгалуулсан эмэгтэйд МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбарынхан өмгөөлөл, хуулийн зөвлөгөө, үйлчилгээ авахад нь тусламж үзүүлэн ажиллаж байна.

Цар тахлын хөл хорионы өмнө МЭХ, ХЭҮК-той хамтран "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь" төслийн хүрээнд Архангай аймгийн дөрвөн сумдын эмэгтэйчүүдэд хүний эрхийн сургалт, лекцийг амжилттай зохион байгуулсан.

Эх сурвалж: МЭХ

Хуваалцах