Мексик хууль бус цагаачдын асуудлаарх АНУ-ын саналыг хүлээн авчээ
Мексикийн эрх баригчид Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас тавьсан саналыг хүлээн авсан байна. Тодруулбал хууль бус цагаачид Мексикийн нутаг дэвсгэрт АНУ-д орогнох эрх авах эсэх шийдвэрээ хүлээхээр болж байна.
Мэдээллийн алба

Мексикийн эрх баригчид Америкийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас тавьсан саналыг хүлээн авсан байна. Тодруулбал, хууль бус цагаачид Мексикийн нутаг дэвсгэрт АНУ-д орогнох эрх авах эсэх шийдвэрээ хүлээхээр болж байна.
Энэ тухай Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лопес Обрадорийн багийнхан мэдээлсэн байна. өмнө нь хууль бус цагаачид АНУ ын нутаг дэвсгэрт орсон хойноо орогнох эрх олгох эсэх шийдвэрийг хүлээдэг байсан юм байна. Одоогоор 2 улс энэ талын албан ёсны гэрээ байгуулаагүй байгаа. Гэхдээ Америкийн сенатын гишүүн энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх болно хэмээн амласан байна. Өнгөрсөн 10 р сараас эхлэн Төв Америкийн орнуудын олон мянган цагаач Америкийг зорихоор Мексикийн нутагт орж ирцгээсэн юм. Гондурас Гватемалын нийт 8-10 мянган иргэн хэд хэдэн цуваа болон Америкийг зорьцгоосон юм.
АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп үүнтэй холбоотойгоор хилийн хяналтаа чангатгах зорилгоор цэргийн албан хаагчдаа нэмэлтээр илгээсэн юм. Түүнчлэн хил дээрх цэрэг дайчиддаа хууль бус цагаачдыг тогтоон барих зорилгоор гал нээх эрхийг хүртэл олгосон юм. Хоёр улсын хилийн дагуух Мексикийн нутаг дэвсгэрт байгаа хууль бус цагаачдад зориулж түр хуарангууд босгоод байна.


















