Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мексик улс АНУ-тай байгуулсан худалдааны шинэ гэрээг соёрхон баталлаа

Мексик улс АНУ-тай байгуулсан худалдааны шинэ гэрээг соёрхон батлаад байна. Ийм шинэ гэрээнд Мексик, АНУ-аас гадна Канад улсууд нэгдсэн юм. Мексикийн парламентын дээд т

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексик улс АНУ-тай байгуулсан худалдааны шинэ гэрээг соёрхон баталлаа
Мексик улс АНУ-тай байгуулсан худалдааны шинэ гэрээг соёрхон баталлаа. Зураг: МҮОНРТ

Мексик улс АНУ-тай байгуулсан худалдааны шинэ гэрээг соёрхон батлаад байна. Ийм шинэ гэрээнд Мексик, АНУ-аас гадна Канад улсууд нэгдсэн юм. Мексикийн парламентын дээд танхимын 114 гишүүн тус гэрээг соёрхон батлахыг дэмжсэн бол сенатын 4 гишүүн л эсрэг санал өгсөн байна.

Худалдааны энэ шинэ гэрээ нь Хойд Америкийн чөлөөт худалдааны НАФТА гэрээг орлох юм. Гэхдээ гол ялгаа нь автомашины салбарт шинэ дүрэм тогтоосноосоо ялгаатай. Тодруулбал, Мексик ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжтой арга хэмжээнүүдийг авахаар заагдсан байна. Шинэ гэрээний ачаар Мексикт ажлын байрыг олноор нь нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж орон нутгийн хууль тогтоогчид үзэж байгаа аж.

Чөлөөт худалдааны шинэ гэрээнд АНУ, Мексик, Канадын эрх баригчид өнгөрсөн оны 11 дүгээр сард "Их 20"-ийн дээд уулзалт болсон Буэнос-Айрес хотноо гарын үсэг зурцгаасан билээ.

Хуваалцах