Мексик улс Испаниас уучлалт гуйхыг шаардлаа
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор Испанийн хаан VI Филиппт булаан эзлэлтийн үеэр испаничуудын үйлдсэн хэргүүдийн төлөө уучлалт гуйхыг шаардсан захидал илгээлээ.
Мэдээллийн алба

Мексикийн Ерөнхийлөгч АндресМануэльЛопесОбрадор Испанийн хаан VI Филиппт булаан эзлэлтийн үеэр испаничуудын үйлдсэн хэргүүдийн төлөө уучлалт гуйхыг шаардсан захидал илгээлээ.
“Эль Пайс” сонинд мэдээлснээр Мексикийн засаг захиргаа 500 жилийн өмнөх хэргийг сөхжээ. Испаничууд уугуул иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийнхээ төлөө уучлалт гуйх нь бүрэн эвлэрэх цорын ганц боломж гэж ЛопесОбрадор үзсэн байна.
Испанийн Засгийн газраас энэ захидалд харамсаж байгаагаа илэрхийлээд одоогийн Мексикийн газар нутагт испаничууд очсон үйлдлийг орчин цагийн төсөөллөөр үнэлж болохгүй гэжээ.


















