Мексик улсад 3400 хос нэг дор хурим хийлээ
Мексик улсад дэлхийн хамгийн анхны том хэмжээний гэрлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Мексик улсад дэлхийн хамгийн анхны том хэмжээний гэрлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан байна. Тодруулбал, Мексикийн нийслэл Мехико хотын төвд байрлах Үндсэн хуулийн талбайн гадна талбайд зохион байгуулагдсан Хуримын ёслолд 3400 хос нэгэн зэрэг хуримаа хийж, насан туршдаа хамт байх утгыг илэрхийлдэг, хуримын бөгжөө солилцсон байна.

Тэдний дунд ижил хүйстэн хосууд ч мөн багтсан байна. Учир нь Мексик улсын хуулинд зааснаар ижил хүйстэн хосуудыг гэр бүл болохыг зөвшөөрдөг юм. Энэ хүрээнд нийт хосуудад болон нийгмийн цөөнх болсон хосуудад ч эрхээ эдлэх боломж олдсонд хотын дарга баяр хүргэж, мэндчилгээ хүргэсэн нь онцлогтой болсон байна.
Мексик улсад энэ мэтчилэн олныг хамарсан хуримын үйл ажиллагааг жилд хэд хэдэн удаа зохион байгуулдаг ч энэ удаагийнх хамгийн анхны олон тооны хосуудыг хамруулснаараа онцлогтой болжээ. Хуримаа хийж буй хосын хамгийн өндөр настай нь 85 настай байжээ. Тэд хамтдаа 60 жил амьдарч байгаа бөгөөд 60 жилийнхээ ойн хүрээнд энэхүү хуримын ёслолд оролцож, гэрлэлтээ дахин баталгаажуулсан байна.


















