Мексик улсад бух тулааныг сэргээсний улмаас эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэв
Мексик улсын нийслэл Мехико хотод 2022 оноос хойш 2 жилийн турш бух тулаан зохион байгуулаагүй. Харин Ням гарагт удаан хугацаанд өнжсөн бух тулаан дахин боллоо. Амьтны эрхийн төлөө тэмцэгчид Мехико хотын захиргааг энэ харгис үзүүлбэрийг дахин зохион байгуулж эхэллээ гэж шүүмжилж, жагссан
Мэдээллийн алба

Мексик улсын нийслэл Мехико хотод 2022 оноос хойш 2 жилийн турш бух тулаан зохион байгуулаагүй. Харин Ням гарагт удаан хугацаанд өнжсөн бух тулаан дахин боллоо. Амьтны эрхийн төлөө тэмцэгчид Мехико хотын захиргааг энэ харгис үзүүлбэрийг дахин зохион байгуулж эхэллээ гэж шүүмжилж, жагссан байна. 16-р зууны үеэс эхтэй бух тулааны үзүүлбэр нь амьтны эрхэд халдаж байна гэдэг үндэслэлээр Мексикийн шүүхээс тодорхойгүй хугацаагаар энэ үзүүлбэрийг хориглоод байсан юм. Гэвч өнгөрсөн сард дээд шүүхээс энэ шийдвэрийг цуцалсан тул ийнхүү энэ Ням гарагт дахин бух тулаан болж эхэллээ.
Гэвч энэ үзүүлбэрийн эргэн тойронд дэмжигчид болон эсэргүүцэгчид одоо ч хуулийн хүрээнд маргалдсаар байна. Бух тулааныг эсэргүүцэн жагсагчид “Тамлан зовоолт бол урлаг, соёл биш” гэсэн уриа лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол бух тулааныг дэмжигчид Ням гарагийн үзүүлбэрийн үеэр стадионд хуран цугларч, “эрх чөлөө мандтугай” гэж уухайлж байжээ.


















