Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

Мексик улсад хэт халж эрчим хүч тасрав

Эрчим хүчний энэ ноцтой байдлыг шийдэхээр Мексикийн Засгийн газар хувийн эрчим хүчний компаниудтай зөвшилцөж, арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж мэдээлсэн байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексик улсад хэт халж эрчим хүч тасрав
Мексик улсад хэт халж эрчим хүч тасрав. Зураг: МҮОНРТ

Мексик улсад хэт их халж байгаагийн улмаас тог цахилгаан тасрах нь нэмэгджээ.

Энэ долоо хоногийн эхээр Мексикийн 32 мужийн 20-д цахилгаан тасарсан байна.

Эрчим хүчний энэ ноцтой байдлыг шийдэхээр Мексикийн Засгийн газар хувийн эрчим хүчний компаниудтай зөвшилцөж, арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж мэдээлсэн байна.

Эрчим хүч унасны улмаас ундны усны хангамж, шахалт мөн 31 хувь унасан гэсэн мэдээлэл байна.

Ирээдүйд иймэрхүү эрчим хүчний асуудлыг шийдэх гол гаргалгаа нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулах гэж эрчим хүчний компаниуд дурджээ.

Хуваалцах