Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мексикийн дугуйчид хамтран аварга унадаг дугуйн дүрс бүтээжээ

Энэ сарын 19-нд болох унадаг дугуйн олон улсын өдрийг угтан Мексикийн нийслэл Мехико хотноо дугуйчид нэгэн сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексикийн дугуйчид хамтран аварга унадаг дугуйн дүрс бүтээжээ
Мексикийн дугуйчид хамтран аварга унадаг дугуйн дүрс бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 19-нд болох унадаг дугуйн олон улсын өдрийг угтан Мексикийн нийслэл Мехико хотноо дугуйчид нэгэн сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулжээ. Агаарын бохирдлыг бууруулах, хөдөлгөөний идэвхтэй байдлыг сайжруулахад унадаг дугуйн гүйцэтгэх ач холбогдлыг сурталчлан таниулахын тулд 5 мянга гаруй дугуйчин хамтран аварга том унадаг дугуйн дүрсийг үүсгэсэн байна.

Дэлхийн олон том хотын адилаар Мексикийн нийслэл Мехико хотод агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Өнгөрсөн 7 хоногт тус хотын агаарын бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5 дахин хэтэрчээ. Үүнтэй холбогдуулан Мехико хотын эрх баригчид агаарын бохирдлын түгшүүр зарлан, авто машинуудын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, тус хотын авто машинуудын 40 орчим хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй, ээлжээр өнжүүлэх шийдвэр гаргаад байна.

Энэ үеэр нийтийн тээврийн автобус, метро болон такси үйлчилгээний ачаалал эрс нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд, тэдгээрийн дунд Их Британийн "Дэйли Мэйл" сонин, "Си-Эн-Эн" агентлаг мэдээлж байна. Харин агаарын бохирдлыг бууруулахын хажуугаар тээврийн хэрэгслийн ачааллыг ч хөнгөвчлөх хялбар бөгөөд оновчтой арга бол унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх гэж үзсэн Мехико хотын дугуйчид хотын төв талбайдаа цуглан, унадаг дугуйн аварга дүрс бүтээсэн байна.

Сүүлийн хоногуудад Мехико хотын унадаг дугуй түрээслэх үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдсэн таатай мэдээ үүнтэй зэрэгцэн ирж байгаа юм.

Хуваалцах