Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мексикийн шинэ Ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа

Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор АНУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексикийн шинэ Ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа
Мексикийн шинэ Ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа. Зураг: МҮОНРТ

Мексикийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор АНУ-тай сөргөлдөхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Бид Ерөнхийлөгч Трамптай дайтахгүй. Би түүнтэй ойлголцохыг хүсч байна. Цагаач дүрвэгчидтэй холбоотой хилийн маргаан юунд хүргэж болох вэ. Бидэнд энэ талаар ямар төлөвлөгөө байгааг түүнд итгүүлнэ” гэж АНУ-тай хил залгаа оршдог Сонора мужид үг хэлэхдээ мэдэгджээ.

Обрадорын хэлж байгаагаар, тэрбээр АНУ-ын Засгийн газартай сайн харилцаатай байна гэдэгт найдаж буй юм байна. Мексикийн шинэ Ерөнхийлөгч ирэх 12 дугаар сарын 1-нд тангараг өргөж албан тушаалдаа орох ёстой. Тэрбээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр "Хэн ч манай улсад хил дээр хана барина гэдгээр сүрдүүлэх ёсгүй" гэж байсан.

Хууль бус цагаач, дүрвэгчдийн урсгалыг хаахын тулд Мексиктэй залгаа хил дагуу хана барих энэ төсөл бол АНУ-ын Ерөнхийлөгч Трампын сонгуулийн өмнө өгч байсан амлалтын нэг нь юм. Трамп өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр дэмжигчидтэйгээ уулзахдаа "Мексиктэй залгаа хил дагуу зарим хэсэгт хана бариад эхэлсэн" тухайгаа дуулгаж байсан.

Хуваалцах