Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мексикийн зарим хотод хэт халж, их хэмжээний мөндөр оржээ

Үүний улмаас наршилт, нарны хордлого болон шингэний дутагдалд орж 48 хүн амь насаа алджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексикийн зарим хотод хэт халж, их хэмжээний мөндөр оржээ
Мексикийн зарим хотод хэт халж, их хэмжээний мөндөр оржээ. Зураг: МҮОНРТ

Мексикийн хэд, хэдэн мужид сүүлийн саруудад хэт халалт тасралтгүй үргэлжилсэн. Үүний улмаас наршилт, нарны хордлого болон шингэний дутагдалд орж 48 хүн амь насаа алджээ.

Хэт халууны дараа буюу өнгөрөгч ням гарагт их хэмжээний мөндөр оржээ.

Их хэмжээний мөндөр орохоос өмнөх өдрүүдэд нийслэлд нь 34.7 хэм хүрч, хэт халалтын түвшинг давсан байна.

Цаашид мөн найман мужид хүчтэй аадар бороо орж, Хидалго, Пуэбла, Керетаро зэрэг хотуудад 50-70 км/цагийн хурдтай хүчтэй хар салхи шуурахыг Цаг агаарын байгууллагаас нь анхааруулсаар байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах