Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мексикт 20 мянган ам.долларын үнэ бүхий урлагийн бүтээлийг эвдэлжээ

Урлагийн шүүмжлэгч Авелина Лестер гэх Мехико хотын OMR гэх галерейд дэлгэгдсэн бүтээлүүдийг сонирхож байжээ. Энэ үеэр тэрээр өөрт нь таалагдаагүй нэгэн урлагийн бүтээлийн дэргэд ууж дууссаны ундааны лаазаа очиж тавьж, эсэргүүцэл илэрхийлэхийг оролджээ. Харамсалтай нь

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мексикт 20 мянган ам.долларын үнэ бүхий урлагийн бүтээлийг эвдэлжээ
Мексикт 20 мянган ам.долларын үнэ бүхий урлагийн бүтээлийг эвдэлжээ. Зураг: МҮОНРТ

Урлагийн шүүмжлэгч Авелина Лестер гэх Мехико хотын OMR гэх галерейд дэлгэгдсэн бүтээлүүдийг сонирхож байжээ. Энэ үеэр тэрээр өөрт нь таалагдаагүй нэгэн урлагийн бүтээлийн дэргэд ууж дууссаны ундааны лаазаа очиж тавьж, эсэргүүцэл илэрхийлэхийг оролджээ. Харамсалтай нь түүнийг ундааны лаазаа тавих үед нөгөөх урлагийн бүтээл гэнэт нурж сүйдсэн байгаа юм. Мексикийн уран бүтээлч Габрейл Рикогийн том шилэн самбарт хөл бөмбөг, өд зэрэг эд зүйлсийг тогтоосон тус бүтээл 20000 ам.долларын үнэтэй байжээ.

Зохиолч бүсгүй болсон үйл явдалд үнэхээр харуусч байгаагаа хэлснээс гадна санамсаргүйгээр ийм зүйл тохиолдсон гэдгийг онцолсон юм. Галерейн зүгээс түүнээс одоогоор төлбөр шаардаагүй байгаа ч удахгүй эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг хэлжээ.

Хуваалцах