Мексикт энэ онд 605 хүн томуугаар нас баржээ
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хойш Мексик улсад А хүрээний “Эйч1-Эн9” вирусийн голдуу халдвар авсан 5471 тохиолдол бүртгэгдэж, 605 хүн нас баржээ. Нас барагсдын 551 нь уг вирусээр, ес нь А хүрээний “Эйч3-Эн2”, нэг нь Б хүрээний вирусээр, үлдсэн 44 нь томуугийн бусад төрлийн вирусээр өвчилсөн байса
Мэдээллийн алба

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хойш Мексик улсад А хүрээний “Эйч1-Эн9” вирусийн голдуу халдвар авсан 5471 тохиолдол бүртгэгдэж, 605 хүн нас баржээ.
Нас барагсдын 551 нь уг вирусээр, ес нь А хүрээний “Эйч3-Эн2”, нэг нь Б хүрээний вирусээр, үлдсэн 44 нь томуугийн бусад төрлийн вирусээр өвчилсөн байсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн юм.
Энэ хугацаанд нийт 5400 өвчтөн томуу туссанаас 4481 нь А хүрээний “Эйч1-Эн1”, 446 нь А хүрээний “Эйч3-Эн2”, 102 нь томуугийн Б хүрээний вирусээр, 442 нь бусад хэлбэрийн вирусээр өвчилсөн байжээ.
2009 оноос дэгдэлт нь эхэлсэн вирус улирлын чанартай болж, таргалалт, чихрийн шижин зэрэг ужиг өвчтэй 35-55 насныханд илүү хүнд хэлбэрээр илэрч байна гэж тус яамнаас мэдээллээ.


















