Мекуну нэртэй хар шуурганы уршгаар Оманд 2 хүн амь насаа алджээ
Оманы нутаг дэвсгэрийг өчигдөр Мекуну нэртэй хүчтэй хар шуурга дайрсны уршгаар 2 хүн амиа алдаад байна. Хар шуургыг дагалдан хүчтэй аадар бороо оржээ. Үерийн гамшиг Оманы 2 дахь том хот Салалад нүүрлэжээ.
Мэдээллийн алба

Оманы нутаг дэвсгэрийг өчигдөр Мекуну нэртэй хүчтэй хар шуурга дайрсны уршгаар 2 хүн амиа алдаад байна. Хар шуургыг дагалдан хүчтэй аадар бороо оржээ. Үерийн гамшиг Оманы 2 дахь том хот Салалад нүүрлэжээ. Байгалийн энэ гамшгаас болж олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэж түр хоргодох байранд амьдрахад хүрээд байгаа гэнэ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бүрэн саатаж, орон нутгийн нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан байна. Мекуну хар шуурга өнгөрсөн баасан гарагт Йемений Сокотра арлаар дайрсан байна. Тус арлын эргийн дагуух хот суурингууд үеийн гамшигт автаад байна. Энд 7 хүн амиа алдаж, 10 хүн ор сураггүй болсонд тооцогдож байгаа юм. Одоо Мекуну хар шуурга Саудын Арабын чиглэн шуурч байгааг цаг уурчид мэдээллээ.


















