Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Мелани Си шинэ цомог гаргажээ

түүний "Мелани Си" цомогт урьд нь гаргасан "Blame It On Me", "Who I Am" зэрэг сингл багтжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мелани Си шинэ цомог гаргажээ
Мелани Си шинэ цомог гаргажээ. Зураг: МҮОНРТ

1990-ээд онд Их Британид төдийгүй АНУ-ын хөгжмийн чартыг байлдан дагуулж чадсан цөөхөн хамтлагийн нэг охидын “The Spice Girls” хамтлагийн гишүүн асан Мелани Си шинэ цомгийнхоо эхний хувилбарыг танилцуулжээ. Тэрбээр "Мелани Си" нэртэй цомгийнхоо нээлтийг ирэх 10 дугаар сарын 2-нд хийхээр товложээ.

Түүнчлэн энэ сарын 29-нд “In and Out Of Love” нэртэй шинэ дууныхаа клипийг цацсан юм. Энэ бүтээлд одоогийн цаг үеийн байдлыг тусгасан буюу коронавирусийн нөлөөг харуулсан бөгөөд бүжигчид гартаа олон өнгийн бээлий өмсөж бүжиглэжээ.

Сонирхуулахад, түүний "Мелани Си" цомогт урьд нь гаргасан "Blame It On Me", "Who I Am" зэрэг сингл багтжээ.

Хуваалцах