Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Меланя Трампын талаар дурсамж ном гаргана

АНУ-ын тэргүүн хатагтайн зөвлөх, найз асан Стефани Уинстон Волкофф Цагаан ордны эзэгтэй Меланя Трамптай 15 жилийн хугацаанд найзалж нөхөрлөсөн талаараа нэгэн дурсамж ном бичжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Меланя Трампын талаар дурсамж ном гаргана
Меланя Трампын талаар дурсамж ном гаргана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын тэргүүн хатагтайн зөвлөх, найз асан Стефани Уинстон Волкофф Цагаан ордны эзэгтэй Меланя Трамптай 15 жилийн хугацаанд найзалж нөхөрлөсөн талаараа нэгэн дурсамж ном бичжээ. “Меланя бид 2” гэдэг номоо тэрээр есдүгээр сарын 1-нд худалдаанд гаргах юм байна.

2018 онд Цагаан ордон дахь ажлаасаа хөөгдөж гарахад хүрсэн гэж энэ хүний талаар эх сурвалжууд ярьдаг. Тэргүүн хатагтай ч түүнээс харилцаагаа тасалсан мэдээ байдаг. Тухайн үед “тэргүүн хатагтайн зөвлөх АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоор хувийн компанидаа 26 сая долларын ашиг хүртэж, төлбөр авсан” гэгдэж байсан юм.

Гэвч зөвлөх асан Стефани Волкофф найз нь буюу АНУ-ын тэргүүн хатагтай Меланя Трамп өөрөөс нь урвасан гэж мэдэгдээд байгаа юм.

Хуваалцах