Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мельбурн хотын худалдааны төвийн дээрээс зорчигч тээврийн онгоц унажээ

Орон нутгийн цагаар өчигдөр 9 цагийн орчимд Австрали улсын Мельбурн хотын нэгэн худалдааны төвийн дээр жижиг оврын онгоц унаж, осолдсон талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мельбурн хотын худалдааны төвийн дээрээс зорчигч тээврийн онгоц унажээ
Мельбурн хотын худалдааны төвийн дээрээс зорчигч тээврийн онгоц унажээ. Зураг: МҮОНРТ

Орон нутгийн цагаар өчигдөр 9 цагийн орчимд Австрали улсын Мельбурн хотын нэгэн худалдааны төвийн дээр жижиг оврын онгоц унаж, осолдсон талаар холбогдох албаныхан мэдээллээ. Тус хотын Эсседон орон нутгийн нисэх онгоцын буудлаас хөдөлсөн хос хөдөлгүүрт Бийчкрафт Би-200 загварын жижиг оврын онгоц хөөрснөөсөө хойш 45 минутын дараа Директ фактори маллын дээвэр дээр ийнхүү осолджээ.

Уг худалдааны төв нь нисэх буудлын ойролцоо байрладаг юм байна. Одоогоор ослын газар, цагдаа, гал сөнөөгчид болон түргэн тусламжийн эмч нар ажиллаж байна. Одоогийн байдлаар онгоцон дотор хэдэн зорчигч байсан болон багийн хэдэн гишүүн байсан зэрэг тодорхой мэдээлэл ирээгүй байна.

Харин тус хотын Цагдаагийн албаны даргын мэдээлж байгаагаар бол тэр онгоцонд Тасманы арлыг зорин аялахаар 5 зорчигч байсан тухай мэдээлж байна. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Хуваалцах