Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“MEMORIAD- 2013” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо

8-р сарын 30,31-нд Турк улсын Анкара хотод “MEMORIAD- 2013” ой тогтоолт, цээж бодолтын олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 121 тамирчин оролцож, оюуны спортын арван төрлөөр өрсөлдлөө. Харин манай улсаас ой тогтоолтын улсын аварга Б.Намуунтуул болон Ц.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар оролцож, Оюун

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“MEMORIAD- 2013” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо
“MEMORIAD- 2013” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо. Зураг: МҮОНРТ

8-р сарын 30,31-нд Турк улсын Анкара хотод “MEMORIAD- 2013” ой тогтоолт, цээж бодолтын олон улсын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 121 тамирчин оролцож, оюуны спортын арван төрлөөр өрсөлдлөө. Харин манай улсаас ой тогтоолтын улсын аварга Б.Намуунтуул болон Ц.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар оролцож, Оюун ухааны академийн ерөнхийл өгч Х.Хатанбаатар дасгалжуулагчаар ажилласан юм.

Манай тамирчид тус тэмцээний таван төрөлд амжилт үзүүлж, 12 медалиар энгэрээ мялаажээ. Харааны ой тогтоолтын төрөлд 80 гаруй тамирчин өрсөлдсөнөөс Ц.Бат-Эрдэнэ тэргүүн байрт шалгар ч бол Г.Тэмүүлэн, Б.Намуунтуул нарт удаалжээ. Хоёртын тооллын төрөлд Б.Намуунтуул нэгдүгээр байр, Ц.Бат-Эрдэнэ хоёрдугаар байр, Г.Тэмүүлэн гуравдугаар байрт шалгарчээ. Тэгвэл Б.Намуунтуул хөзөр цээжлэх төрөлд минут таван секундэд 52 ширхэг хөзөр цээжлэн, алдалгүй нэрлэснээр алтан медаль хүртэж, мөн хүний нэр, царай зүс цээжлэх төрөлд мөнгөн медалийн эзэн болсон байна.

Харин ой тогтоолтын хамгийн хэцүү төрөл болох 30 минутын тооны марафоны төрөлд Б.Намуунтуул алт, Ц.Бат-Эрдэнэ мөнгө, Г.Тэмүүлэн хүрэл медаль хүртжээ.

Хуваалцах