Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэндчилгээ

Цэрэг эрсийн мөрөөдлийг бодит биелэл болгож, цэргийн хэргийн арвин мэдлэг, туршлагаараа бусдыг манлайлж, онч мэргэн шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах чадвараараа залуу үеийнхэндээ үлгэрлэж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэндчилгээ
Мэндчилгээ. Зураг: МҮОНРТ

Цэрэг эрсийн мөрөөдлийг бодит биелэл болгож, цэргийн хэргийн арвин мэдлэг, туршлагаараа бусдыг манлайлж, онч мэргэн шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах чадвараараа залуу үеийнхэндээ үлгэрлэж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа үе үеийн эрхэм “Алтан мөрдэстөн” генералууд та бүхнийхээ амрыг эрж, хүндэтгэл үзүүлэн мэндчилье.

“Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласан генерал гэдэг эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд олгосон байдаг. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Монголын генералуудын өдөр” хэмээн нэрийдэж, генерал төрүүлсэн байгууллагууд ээлж дараалан зохион байгуулж, генералууддаа хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай.

“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” хэмээн хэлэлцдэг ч өнөөг хүртэл ердөө 160 алтан мөрдэстөн төрсөн нь энэхүү мөрөөдөлд хүрэх нь ховорхон хувь тавилан гэдгийг илтгэнэ. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайны он жилүүд, энх цагийн бүтээн байгуулалт, төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжлийн бүхий л шатанд манай цэрэг, цагдаа, хил хамгаалах байгууллага, түүний бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэхэд Монгол Улсын генералууд ачааны хүндийг үүрч, үүрэг зорилгоо амжилттай гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр зүй ёсоор үнэлж байдаг билээ.

Үе үеийн генералууд та бүхний минь үйлс зорилго нь өөдөө байж, цог золбоо нь мөнхөд бадарч байг ээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ

Хуваалцах