Мэндчилгээ
МҮОНР-ийн түүхт 80 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэдээллийн алба

МҮОНР-ийн түүхт 80 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн эвлэлээс баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн хамт олонд
Монголын үндэсний олон нийтийн радио өргөн нэвтрүүлгээ цацаж эхэлснээс, нүүдэлчин түмний амьдралын хэв маягт нэн зохистой радио хэмээх мэдээллийн технологи монгол хөрснөө баттай суурьшиж эхэлснээс хойш даруй 80 жил болжээ.
Монгол орны хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулж, үе үеийн сонсогчдын тархи оюуныг шуурхай, шинэ, шимтэй мэдээллээр хангасаар ирсэн Монголын радио мэдээллийн технологийн шинэ эринд ч үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.
Монголын радиогийн түүх бол Монголын үндэсний сэтгүүлзүйн нэгэн зууны намтар баян түүхийн салшгүй хэсэг гэдгээр МСЭ бахархдаг билээ. Үндэсний сэтгүүлзүйд радио сэтгүүлзүй хэмээх салбар жинтэй хувь нэмэр эзлэж буйн гол гавьяа нь МҮОНР-гийн үе үеийн уран бүтээлчдийн цаг наргүй хөдөлмөр зүтгэл, цаглашгүй их авьяас билгийн үр шим юм. Налгар намрын энэ өдөр 80 насныхаа түүхт ойг тэмдэглэж байгаа Монголын үндэсний олон нийтийн радиогийн хамт олондоо баярын мэнд дэвшүүлж, шинэ зууны сэтгүүлзүйд түүчээ нь болж явах болтугай хэмээн ерөөе.
МСЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГАЛААРИД
2014.09.05.



















