Мэндчилгээ
Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn сайт нэг нас хүрлээ. Өнгөрсөн хугацаанд бид онлайн мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээллийг бий болгож, хэрэглэгчдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн ажилласаар ирсэн.
Мэдээллийн алба

Эрхэм уншигч, сонсогч, үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn сайт нэг нас хүрлээ. Өнгөрсөн хугацаанд бид онлайн мэдээллийн орон зайд өөрийн гэсэн өнгө төрх, уншигчдын хүрээллийг бий болгож, хэрэглэгчдийнхээ мэдэх эрхийг хүндэтгэн ажилласаар ирсэн. Мэдээллийг үнэн бодитой, түргэн шуурхай хүргэсээр ирсэн манай хамт олон дотоодын болон дэлхий дахинаа болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг цаг алдалгүй уншигч танаа өргөн барихыг хичээн ажиллаж байна. Цаашид ч энэ чиг баримжаа, олон нийтийн статусаа үл умартан ажиллах болно.
Мэдээллийн эрэн зуунд амьдарч буй эрхэм хүмүүн таныг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад вэб сайтуудын гүйцэтгэх үүрэг их. MNB.mn сайтаас та Монголын Үндэсний Олон нийтийн Радиогийн нэвтрүүлгүүдээс сонсч, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн нэвтрүүлгүүдийг үзэхээс гадна манай сэтгүүлчдийн бэлтгэж нийтлэсэн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлага, нийтлэлийг унших боломжтой юм.
Жилийн өмнөх энэ өдөр сайтынхаа албан ёсны нээлтийг хийж, анхны шангаа татаж байсан манай хамт олон өнөөдөр өөрийн гэсэн уншигчдын хүрээлэлтэй болоод зогсохгүй мэдээллийн хамтран ажилладаг байгууллагуудтай болоод байна.
Нэг жилийн хугацаанд бидэнтэй хамт байж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг уншиж, санал бодлоо харамгүй хуваалцсан уншигчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлээд нэг жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Цаашдын хамтын ажиллагаа маань улам цэцэглэн хөгжихийн ерөөлийг өргөе.
MNB.mn сайтын хамт олон бидэнд урам зориг өгч, басхүү зоригтой шүүмжилдэг нийт уншигч, сонсогч, үзэгчдэдээ баярлалаа.
MNB.mn сайтын редакци
2014.09.25


















