Мэндчилгээ
Өнөөдөр Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсний 47 жилийн ойн баярын өдөр. Тэртээх 1967 оны есдүгээр сарын 27-нд монгол гэрийн хойморт хүн төрөлхтний шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлийн гол бүтээл болсон зурагт радио “амилж” ертөнцийн сонин мэдээллийг дуу, дүрстэйгээр хүргэж эхэл
Мэдээллийн алба

Өнөөдөр Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлэг үүсч хөгжсний 47 жилийн ойн баярын өдөр. Тэртээх 1967 оны есдүгээр сарын 27-нд монгол гэрийн хойморт хүн төрөлхтний шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлийн гол бүтээл болсон зурагт радио “амилж” ертөнцийн сонин мэдээллийг дуу, дүрстэйгээр хүргэж эхэлсэн. Тэр цагаас эхлэн МҮОНРТ-ийн хамт олон үе шаттай технологийн шинэчлэлтүүдийг хийж, 1981 онд нэвтрүүлгүүдийг өнгөтөөр дамжуулж эхэлсэн бол өдгөө бүрэн тоон системд шилжиж 46 жилийн ойтойгоо золголоо. Телевизийн урлагийн ууган төлөөлөгч МҮОНТ өнөөдөр орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн технологийн шилдэг шийдлээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн оронд төдийгүй, дэлхий дахинд болж байгаа үйл явдал, соёлын их өвийг Монголын ард түмэндээ мэргэжлийн өндөр түвшинд нэр төртэйгээр дамжуулан хүргэж байна.
“Зурагт зулын хойморт заларч, Улаанбаатар хотын иргэд ертөнцийн чимээг дуу, дүрстэйгээр хүлээн авч эхэлснээс хойш 47 оныг үдэж, дуу дүрсний гайхамшиг Монголын ард түмний ертөнцийг харах нүд, сонсох чих болсон билээ. Энэхүү шинжлэх ухааны гайхамшигаар, шинэ мэдээлэлийг хүргэхээр цаг хугацаатай уралдан ажиллаж, телевиз хэмээх шинэ салбарын хөгжлийн түүхийг бичиж яваа та бүхний гавьяа зүтгэл өгүүлж баршгүй их юм.
Нойр хугаслан бүтээл туурвиж, сэтгэл үл цуцан телевизийн урлагийн үүсэл, хөгжлийн түүхийг бичилцэж буй МҮОНТ-ийн хамт олон, уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ Монгол Улсад телевизийн урлаг үүсч, хөгжсөний 47 жилийн ойн баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн мэндчилье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН MNB.MN САЙТЫН ХАМТ ОЛОН


















