Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мэндчилгээ

Улиран одож буй Модон хонин жилдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийслэл болон Төв аймгийн 16 сумын 320 орчим мянган айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээж

УТ
УБЦТС ТӨХК

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мэндчилгээ
Мэндчилгээ. Зураг: МҮОНРТ

Эрхэм цахилгаан хэрэглэгч та бүхэндээ XYII жарны Гал бичин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

Улиран одож буй Модон хонин жилдээ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийслэл болон Төв аймгийн 16 сумын 320 орчим мянган айл өрх, аж ахуйн нэгж хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг түгээж, холбогдох үйлчилгээг үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүллээ. Энэ хугацаанд цахилгаанаар тасралтгүй хангахын зэрэгцээ үйлчилгээгээ сайжруулж шинэчлэхэд чиглэсэн олон ажлыг бид хэрэгжүүлсэн, дахиад хийх зүйл ч маш их бий.

Юуны түрүүнд цахилгаан эрчим хүчний үйлчилгээг хэрэглэгчдэдээ цахим хэлбэрээр үзүүлэх, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэж чадах төлбөр тооцооны уян хатан системд шилжих зорилтыг дэвшүүлж ажилласан, үр дүнд ч хүрлээ. Өнөөдөр 36 мянга гаруй хэрэглэгчид бид зайнаас үйлчилж байна. Анхдагч байх, бусдаас түрүүлж алхах зам хэдийгээр бэрх ч цахим хэрэглэгчдийнхээ тоог нэмсээр байна. Бичин жилд 100 мянган хэрэглэгчид зайнаас үйлчлэх болно.Та бүхэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн барья, сар шинэдээ сайхан шинэлээрэй.УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал С.Төмөрхүү

Хуваалцах