Мэндчилгээ
МҮОНРТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчид, нийт ажилтнууддаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье! Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол сэтгүүлч, уран бүтээлчид төдийгүй үзэгч, сонсогчдын Та бид бүхний хамтын баяр билээ.
Мэдээллийн алба

Монгол орны хэвлэл мэдээллийн хамгийн нэр хүндтэй салбарт ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчид Та бүхэндээ Монголын ард түмэнд үйлчлэх үүрэг бүхий олон нийтийн эрх ашгийг дээдлэсэн, хараат бус, бие даасан, олон нийтийн радио, телевизийг төлөвшүүлэх үйлсэд тань улам их амжилтыг МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн зүгээс хүсэн ерөөе!
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл
2016 оны тавдугаар сарын 3-ны өдөр.