Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Менделеевийн үелэх системд шинээр 4 элемент нэмэгдлээ

Менделеевийн үелэх системд шинээр дөрвөн элемент нэмэгдлээ. 113, 115, 117, 118 атомын дугаартай эдгээр элемент уг нь хэдэн жилийн өмнө нээгдсэн боловч дүгнэлтийг эцэслэн нягтлахад хугацаа шаардагджээ.

Л.
Л.Пүрэвдолгор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Менделеевийн үелэх системд шинээр 4 элемент нэмэгдлээ
Менделеевийн үелэх системд шинээр 4 элемент нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Менделеевийн үелэх системд шинээр дөрвөн элемент нэмэгдлээ. 113, 115, 117, 118 атомын дугаартай эдгээр элемент уг нь хэдэн жилийн өмнө нээгдсэн боловч дүгнэлтийг эцэслэн нягтлахад хугацаа шаардагджээ. Одоогоор түр нэршилтэй байгаа шинэ элементүүд таван сарын дараагаас байнгын нэршил болон хоёр үсгээс бүтсэн тэмдэглэгээний хамт үелэх системд бичигдэх болно гэж Олон улсын Онолын болон Хавсарга химийн Холбооны сайтад мэдээлсэн байна.

Эдгээр дөрвөн элементийг синтез аргаар хиймлээр гаргаж авсан байна. Учир нь байгаль дээр уранаас хүнд буюу өөрөөр хэлбэл, 92-оос их атомын дугаартай элемент гэж байдаггүй юм. Өмнө нь мэдээлж байсанчлан 113 дахь элементийг анхлан нээгч нь Японы Байгалийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэн буюу РИКЕН гэж албан ёсоор тогтоогдсон юм.

Иймээс ч тус хүрээлэн энэ элементэд нэр өгөх эрхтэй болж байгаа юм. Мөн уг элементийг “Японий” гэж нэрлэж магадгүй гэсэн таамаг бас яригдаж байна. Харин 115, 117, 118 атомын дугаартай элементүүдэд нэр өгөх эрхийг, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэн, Калифорни дахь Ливерморын үндэсний лаборатори, Теннесид байдаг Ок-Рижийн үндэсний лабораторийн эрдэмтдээс бүрдсэн Орос-Америкийн хамтарсан баг эдлэх юм.

Хуваалцах