Мэнэнгийн хилчид тохилог орон сууцтай боллоо
Уг орон сууцыг Хил хамгаалах байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн “Хилчдийн хөгжлийн орчинг сайжруулах” зорилт, “Хилчдийн нийгмийн хамгаалал-2024” хөтөлбөрийн хүрээнд бий болгожээ.
Мэдээллийн алба

Хилийн 0306 дугаар ангийн хамт олон тохилог орон сууцтай болжээ.
Уг орон сууцыг Хил хамгаалах байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн “Хилчдийн хөгжлийн орчинг сайжруулах” зорилт, “Хилчдийн нийгмийн хамгаалал-2024” хөтөлбөрийн хүрээнд бий болгожээ.
Алба хаагчдын ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг найман айлын орон сууцыг дулааны болон бохирын шугамд бүрэн холбосон учир тав тухтай, аюулгүй, тохилог орчин бүрдэж байгаа юм.


















