Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" хандивын тоглолт болно

МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ж.Заяабаатар элэгний хорт хавдрын улмаас Хөххотод өндөр өртөгтэй мэс засалд орох гэж байгаа. Түүнд туслахаар урлаг спортынхон, зохиолч сэтгүүлчид хандив өргөж байгаа юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" хандивын тоглолт болно
"Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" хандивын тоглолт болно. Зураг: МҮОНРТ

МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ж.Заяабаатар элэгний хорт хавдрын улмаас Хөххотод өндөр өртөгтэй мэс засалд орох гэж байгаа. Түүнд туслахаар урлаг спортынхон, зохиолч сэтгүүлчид хандив өргөж байгаа юм. Ж.Заяабаатарын эмчилгээнд зориулж ирэх сарын 1-нд "UB Palace"-ийн их танхимд болох "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" урлагийн хандивын тоглолт болох юм байна. Зохиолч, яруу найрагч, нэрт сэтгүүлч Ж.Заяабаатарын шүлгээр бүтсэн олон дууг "Харанга" хамтлаг болон МУГЖ Д.Жаргалсайхан олон нийтэд хүргэсэн байдаг.


Холбоо барих утас - 96028118

Хуваалцах