Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвд 611 эмч, 499 сувилагч, 59 мэргэжилтэн, 120 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, 226 цэцэрлэгийн эмч, мэргэжилтэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэн яаралтай үзүүлэх, шуурхай мэдээлэх, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор авч хэрэгжүүлэх, эрт сэрэмжлүүлэх, сургалт сурталчилгааг тасралтгүй хийж гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж, эмчлэн эрүүлжүүлэх талаар ажлын байран дээрх сургалтыг зохион байгуулж, эмчилгээний алгоритм болон сурталчилгааны материалыг түгээж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хуваалцах