Менингококктын эсрэг вакцинд 1000 гаруй иргэнийг хамруулжээ
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчин болон менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж байна.
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчин болон менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхааруулж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Сайн дурын дархлаажуулалтын төвд менингококкт халдварын эсрэг вакциныг ажлын өдрүүдэд 08.30-14.30 цагт хийж байна.
Энэ талаар тус төвийн дархлаажуулалтын албаас тодруулахад “Менингококкт өвчний эсрэг вакциныг жилийн дөрвөн улиралд иргэд сайн дураараа хийлгэх боломжтой. Зөвхөн хаврын улиралд энэ өвчний дэгдэлтийн үед урьдчилан сэргийлж вакцинжуулалт явагддаггүй. Одоогоор менингококкт өвчний эсрэг 1000 гаруй хүн вакцин хийлгээд байна” гэлээ.


















