Менингококкын халдвараар 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг
ХӨСҮТ-ийн мэдээгээр улсын хэмжээнд сүүлийн 7 хоногийн байдлаар амбулаториор нийт 194.539 хүн үйлчлүүлсний 10.454 (5.4%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон, 10.000 хүн амд 35 тохиолдол бүртгэгдэж, өвчлөгсдийн 89.7 хувийг 15, 70.8 хувийг 4 хүртэлх насныхан эзэлж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэгийн 6.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногоос нэг хувиар нэмэгджээ.
Мөн он гарснаас хойш менингококкт халдварын цөөнгүй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн тохиолдол 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймагт бүртгэгдэж, өвчтөн нас барсан байна.
Дээрх халдварт өвчнүүд агаар дуслын замаар өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварлах буюу өвчтэй хүн ханиах, найтаах үед халдвартай агаарын дуслууд нь орчны эд зүйлсийн гадаргууд буух, эсвэл ам, хамраа гараараа дарж найтаах, ханиах үед гар бохирдон бохир гар, эд зүйлээр дамжин өвчин үүсгэдэг аж.
Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс, түүний дотроос 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилдөг байна.